GOMI BENTO Тайваны сүлжээ ресторан

Энэхүү брэнд 2017 онд байгуулагдаж Күнзийн философийн сургааль болох 3/7 гэсэн зарчимыг баримтлан өөрсдийн бүтээгдхүүндээ шингээж та бүхний өдрийн хоолны витамин, уураг, өөх тосны хэмжээний тэнцвэрийг хадгалж хүний эрүүл мэндэд тусгай хоолыг таньд хүргэхэд чиглэсэн.

PIZZA KING Пиццаны сүлжээ ресторан

Энэхүү брэнд нь өөрийн өвөрмөц ретро хэв маяг, амт чанар, найрсаг үйлчилгээгээрээ бусдыгаа манлайлан олонд танигдсан брэнд билээ. Дэлхийн хүн бүрийн идэх дуртай пиццанд өөрийн хэв маягыг нэмснээр дэлхийн хаана ч байхгүй тэрхүү гайхалтай амтыг бий болгосон байна. Дахин дахин амталмаар гайхалтай амт.

FUKUNAI RAMEN Японы сүлжээ ресторан

Япон Рамен ресторан нь өөрийн зах зээлийг дэлхийн өнцөг булан бүрт хэдийнээ олж олон мянган үйлчлүүлэгчтэй болсон байдаг. ФҮКҮНАЙ РАМЕН Франчайзинг ресторан нь жинхэнэ Япон амтыг хэрэглэгчдэд хүргэдэгээрээ онцлог юм.

WING CAFE ХонгКонгийн кофе шоп

Wing Cafe олон жилийн судалгаа шинжилгээ явуулсны эцэст Хонгконгийн зах зээл дээр өөрийн гэсэн өнгө төрхтэйгөөр олон нийтэд хүрсэн. Өөрийн 18 жилийн шинжилгээ, судалгаа, үйлчилгээн дээр суурилсан арвин их туршлагатай юм.

GLORIA JEAN's АНУ-ын кофе шоп

Энэхүү брэнд Дэлхийд 2-т ордог кафешопны сүлжээ ресторан юм. 1979 онд АНУ Чикагод Глориа Джин Кветко нь өөрийн нөхрийн хамт жижиг кофе болон бэлэгний дэлгүүрийг нээж байжээ. Одоогын байдлаар АНУ болон дэлхийн 39 оронд 1000-аас дээш сүлжээ ресторан болон өргөжжээ.

CRISPY CHICKEN Тайваны шаржигнуур тахиа

Тахианы талаар та юу мэдэх вэ? Чанадаг, шардаг гээд л ихэнх хүмүүсийн мэдлэг дуусах байх. Шаржигнасан, шүүслэг, амттай, соустай, грилдэж шарсан гээд тахиаг төрөл бүрийн аргаар бэлтгэж идэх тусам улам идмээр. Та гараа олохоо байж хуруугаа хазан идэх тийм л сайхан амтыг бид таньд өргөн барьж байна.

XIMI VOGUE Дэлхийн сүлжээ дэлгүүр

XIMI VOGUE дэлгүүр нь хувцас, үнэт эдлэл, цахилгаан хэрэгсэл, хоол хүнс, бэлэг, зөөлөн тоглоом, хүүхэлдэй, гэр ахйун бараа гээд 7100 төрлийн бараа бүтээгдэхүүниг өөрсдийн үйлдвэрт үйлдвэрлэн сүлжээ дэлгүүрүүдээрээ борлуулдаг.

DOUBLE YELLOW LINE АНУ-ын түргэн хоол

Түргэн хоол бол дэлхий дахинд бүхий л хүмүүсийн амтархан иддэг хоолны нэг билээ. 2017 онд хийсэн судалгааг үзэхэд нийт ажиллагсад, сурагчид, оюутан нарын 70% өдрийн цайндаа түргэн хоол идэхийг илүүд үздэг. Энэ нь хямд, тэжээллэг, хамгийн гол хурдан гэдгээрээ бусдаасаа ялгардаг. Ийм ч учраас тус брэнд нь бүх насны хүмүүс идэж болох хот-дог-той Франчайзинг түргэн хоолны ресторан юм.

AOMORI NABEMONO Тайваны халуун тогоо

Тайвань халуун тогооны Франчайзинг нь тус рестораныхаа нэрийг Японы Аомори тосгоноос анх санаа авч үүсгэсэн гэдэг. Учир нь тус тосгон нь өндөр уулсын амтлагч ургамалыг хоолонд ихээр ашигладаг байснаас үүдэлтэй. Рестораны онцлог нь жинхэнэ Тайвань амтыг илэрхийлдэгээрээ бусад халуун тогооноос ялгаатай.

FANCY АНУ-ын сургалтын төв

FANCY сургалтын төв нь олон улсын алдарт шинжлэх ухааны хэвлэл болон телевизийн суваг болох National Geographic -ийн сурах бичиг дээр үндэслэн хүүхэд бүрт бодит, ойлгомжтой мэдээлэллийг хамгийн энгийн аргаар ойлгуулж сургадагаараа онцлог. Сургалтын төв нь өөрийн судалгаан дээр үндэслэсэн сургалтын хаалттай систем бий болгосон. Сургалтын системийн үндэс нь хүүхдийг багаас нь номонд дуртай болгох, тэдэнд өөрсдөө мэдлэгийг эрэлхийлэх хайж олох чадварыг хөгжүүлснээрээ нийгмийн чадварлаг бие хүнийг хүмүүжүүлэхэд чухал ач холбогдолтой.

TASTE BOX БНХАУ-ын түргэн хоол

Энэхүү брэндийн үндэслэгч Сяо Ван нь ерөнхий тогоочийн гэр бүлд төрсөн. Австралид тогоочийн сургуульд сурч байх явцдаа үргэлжид эмээгийнхээ шарсан гахайн мах, будааны талаар маш их боддог байжээ. Холливудад алдартай хятад хоолны савны загварыг ашиглан, францын хуучны өндөгтэй шарсан будаан дээр эмээгийн шарсан гахайн махыг нэмсэнээр Хятадын хамгийн алдартай шарсан будааг бий болгосон.

BAKER's PIZZERIA Италийн пицца ресторан

AKERS PIZZERIA Италийн пицца ресторан нь хамгийн шилдэг амтыг бүтээхийн тулд тусгай гурилыг 24 цаг 20 градусд хадгалж дрожын хөөлгөлтийг тогтмол дээд түвшинд байлгадагаараа гол онцлог оршдог. Уламжлалт аргачлал ба орчин үеийн технологийг ашиглан халуун агаарыг жигд зууханд тарааж амт чанарыг улам бүр төгс болгодог. Улаан лоолийн соусыг зөвхөн италиас авчирч, 120 хоногийн хуурай хадгалалтанд байсан австралийн ангус махыг ашиглан, Duran брэндийн өндөр зэрэглэлийн гурил гэх сайн чанартай бүтээгдэхүүнээр хамгийн амттай зоогийг таны гарт хүргэдэг.

HAZUKIDO Японы амттан

Энэхүү брэнд нь Японы Шокунин арга барилалыг баримтлаж зөвхөн байгалийн гаралтай хамгийн шилдэг түүхий эдээр өөрсдийн бүтээгдэхүүнээ хийдгээрээ олон газраас давуу талтай. Гуриланд хандах онцгой арга барилал нь бүтээгдхүүнийг гаднаа шаржигнасан, дотроо хөвөн мэт зөөлөн аманд ороод шууд уусах мэт өвөрмөц болгодог.

DISCOUNT Дэлхийн сүлжээ дэлгүүр

Энэхүү брэнд нь 2010 онд үндэслэгдэж дэлхийн 800 гаруй үйлдвэрлэгчидтэй холбогдож түншийн харилцаа бий болгосноороо онцлог бөгөөд дэлхийн алдарт бүхий л брэндийн хүнс, гоо сайхан, хувцас гээд бүхий л төрлийн барааг оруулж ирдэг өөрийн сүлжээ дэлгүүрийг дэлхий даяр байгуулсан импортын бараа бүтээгдэхүүний сүлжээ дэлгүүр юм. Үйлчлүүлэгчийн хэрэгцээ бидний хөдөлгөх хүч гэх хүчит уриан дор өөрийн үйл ажиллагаагаа явуулдаг.

DOGSTAR Малайзийн түргэн хоол

Энэхүү брэнд анх Малайзийн зах зээл бий болохдоо Европын түргэн хоол болох хот-догийг ашиглан түүн дээр Азийн уламжлалт хоолнуудтай хослуулан цоо шинэ амтыг бий болгон гарч ирж үйлчлүүлэгчид хүрснээр олон нийтийн анхаарал болон сэтгэлийн маш хурдан хугацаанд олж авж чаджээ.

POCHA.AGAIN Солонгосын сүлжээ ресторан

Тус грилбар ресторан нь үйлчлүүлэгчийг Солонгосын уур амьсгалд аваачих өвөрмөц орчинг бий болгож борооны бодит чимээг орчиндоо хослуулдагаараа бусдаас онцлог. Амтлаг Солонгос хоол, Сөжү, Шар айраг тав тухтай орчин. Үйлчлүүлэгч нь грилдэж шарсан мах болон бусад амтлаг зоогийг онцгой өвөрмөц орчинд зооглон найз нөхөд албан байгууллагаараа мартагдаахааргүй сайхан, дурсагдахуйц дурсамжийг бүтээх боломжтой.

TOKYO IZAKAYA Японы хоолны франчайзинг

Энэхүү Японы хоолны франчайзинг нь Солонгост ихээхэн дэлгэрсэн байдаг бөгөөд Монгол улсын хэмжээнд ердөө 3 салбар нээх эрхтэй юм. Шинэхэн туна загас, далайн гаралтай бүтээгдэхүүнийг Япон арга барилаар бэлтгэж гайхалтай амтат зоогийг хэрэглэгчдэд хүргэдэгээрээ тус франчайзингийн онцлог оршино.

Nisora Tower, #204, 1st khoroo, Tokyo St, 13380
Bayanzurkh district, Ulaanbaatar, Mongolia
Tel: +976-99 102296 (Mongolia), +1-415 621 9194 (USA), +86-178 0131 8717 (PRC)
Email: info@vise.mn


“Висе Интернэшнл” ХХК нь 2014 оноос эхлэн Олон улсын гэрээ, Барилга угсралт, Франчайзинг, Олон улсын тээврийн үйл ажиллагааны чиглэлээр байгуулагдан ажиллаж байна. Бид 2014 оноос “Селеста” бие даасан дэд бүтэцтэй Америк хаус хотхоны төслийг эхлүүлэн ажиллаж байна.

Манай компани 2018 оны 5 сараас эхлэн Монгол улсад дэлхийд танигдсан Франчайзинг эрхтэй ресторануудыг оруулж тэдгээрийн үйл ажиллагааны менежмент, маркетинг болон түүхий эдийн нийлүүлэлтийг хангах зорилгоор мэргэжлийн баг хамт олныг бүрдүүлэн ажиллаж байна. Байгууллагын бүтэц зохион байгуулалтын хувьд нийт 6 хэлтэсээс бүрдэж байна. Үүнд: Удирдах хэлтэс, Брэндинг дизайны хэлтэс, Санхүүгийн хэлтэс, Төсөл хэрэгжүүлэгч хэлтэс, Хүний нөөцийн хэлтэс, Маркингийн хэлтэс.

Бид цаашид Монгол улсын хэмжээнд дэлхийд танигдсан томоохон франчайзингуудыг нэвтрүүлэхэд анхаарлаа хандуулж, үүнтэй холбоотойгоор Олон улсын Франчайзингийн холбоо, ПСТ Олон улсын байгуулагатай хамтран ажиллаж эхлээд байна.

Монголын зах зээл, эдийн засаг нь бусад өндөр хөгжилтэй оронтой харьцуулвал эдийн засгийн хувьд эрс ялгаатай байдаг нь Франчайзинг үйлчилгээнүүдийг нэвтрүүлэхэд ихээхэн бэрхшээл дагуулдаг. Цаашид манай компаний баг хамт олон энэхүү асуудлыг шийдвэрлэхийг зорин ажиллах бөгөөд Монголд шинээр бизнес эрхлэгчдэд зориулсан тусгай нөхцлийн франчайзинг үйлчилгээг нэвтрүүлэх болно.